Миний блогт нэг эмэгтэй зөвлөгөө хүсэгч нэрээр ийм урт сэтгэгдэл үлдээчихжээ. Банжгийхнаас олон зөвлөгөө ирнэ гэж итгэсэндээ л үлдээсэн юм шиг байна. Тэгээд би бичлэг болгоод нийтэлчихлээ. Энэ эмэгтэйд сэтгэлээсээ зөвлөцгөөгөөрэй залуусаа.

Сайн байцгаана уу? Банжгийхан надад их дажгүй хүмүүс шиг санагддаг. Би өөрөө блог нээх хараахан боломжгүй тул найз, ахан дүүс, монголчууддаа хандаж өөрийн амьдралыг дэлгэе. Надад зөвлөөрэй. Би нөхөртэйгээ ханилаад 5 жил болж байгаа. Танилцаад л бараг шууд сууж, 1 хүүхэдтэй болсон. Гэрлэснийхээ дараа нөхөр минь надад огт хайргүйгээр барахгүй, дургүй болохыг нь олж мэдсэн. Учир нь тэр өөр хүнд хайртай, надтай бол манай аавын нөлөөнд болж ашиг сонирхлын үндсэн дээр суусан гэдэг нь ойлгомжтой болсон. Би өчнөөн удаа хэлсэн боловч гэрлэлтээ ч батлуулаагүй. Би энэ бүхэнд шантралгүй хайр бий болгох гэж амьдралаа сайхан байлгах гэж зүтгэсэн боловч оролдлого бүр хад мөргөсөөр цөхөрсөн билээ. Ингээд би хайр сэтгэлгүй бол амьдрал тогтдоггүй юм байна гэдгийг өөрийн хар толгойгоор мэдэрч нөхрөөсөө салах тухай хүртэл бодож байсан боловч хүүгээ өрөвдөөд бас насыг ганцаараа өнгөрүүлэхээс айн өдий хүрсэн. Мөн миний анхны амьдрал минь болохоор энэ амьдрал минь надад үнэ цэнэтэй, гэхдээ би энэ хүнтэй хэзээ ч аз жаргалыг амсахгүй гэдгээ мэдэрдэг. Тэр бид хоёр аль аль нь өөрийгөө хүчилж өдөр хоногийг өнгөрөөж эрх мэдлийн төлөө яваа.
Хүнтэй суухаасаа өмнө би бааранд ч ордоггүй охин байсан бол одоо боломж гарвал наргиж цэнгэх сээтэгнэхээс буцахгүй болсон. Гэхдээ арай ч араар нь тавьдаггүй. Ингэж яваад нэг хүнтэй учирсан. Тэр бас найз охиноо жирэмсэн болчихоор нь авахуулж чадалгүй суусан, сэтгэлгүй, батлуулаагүй гээд л надтай төстэйдүү амьдралтай. Эхнэрээсээ сална гээд хэдэн жилийн өмнөөс бэлтгэлээ хангасан гэдгээ хүртэл ярьсан. Дараагийнхаа эхнэрийг хайж яваа хүн шиг л санагддаг. Надтай суучих гэж надад хэлж байсан. Би танилцаад удаагүй байсан болохоор нэг их тоогоогүй. Бид 2 биендээ их л тохирсон хүмүүс шиг санагддаг. Нэг их хайртай болоогүй ч гэсэн сайн хүн гэдгийг нь би мэддэг ер нь нэгэнт аль аль нь нэг алдаа л биз, 2 дахь удаагаа жинхнээсээ амьдрал зохиогоод үзье гэж сүүлийн үед бодох боллоо. Надад зөвлөөч найзуудаа. Хараал ерөөл хэрэггүй шүү.
Залуус бүсгүйчүүддээ хэлэхэд амьдрал хайр дээр тогтдог юм байна. Ашиг сонирхлын үүднээс эсвэл бусдын ятгалгаар, эсвэл ганцаардлаас айн хэзээ ч бүү сонголт хийгээрэй. Залуустаа хэлэхэд хүнтэй гэрлэвэл ёс төртэйгөөр хурим хийж батлуулж байгаарай. Эм хүний сэтгэлд энэ их чухал шүү, эргээд дурсгалтайгаас гадна элдэв бэрхшээлийг давах хүч хайрладаг юм шүү гэж хэлье дээ. Хамгийн инээдтэй нь манай нөхөр сүүлийн үед амьдралынхаа төлөө их хичээх болсон. Надад таалагдах гэж, намайг муухай аашлаад, хамаагүй харьцахаар тэгж байгаа байх эсвэл ухаарсан ч юмуу, гэхдээ л мөнгө төгрөг ойр зуурын ахуйн асуудлууд шийдэгдээд ямар ч асуудалгүй байлаа ч би түүнтэй жаргахгүй юм шиг санагдана. Нэгэнт сэтгэлгүй болно гэж энэ юм болов уу.




Сэтгэгдэлүүд:
- ЭНЭ ХОРВООГ ЧИНЬ БӨӨРӨНХИЙ ГЭХИЙН БИЛЭЭЭ
/МИНИЙ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ ШҮҮ/
салкуугээр л асуудлыг шийдэх хэрэгтэй гэж боджийно
сэтгэл гэдэг чэн тэгээд сэлүүргүй байдагийм биш үүү
/Би ийм л бодолтой явдаг хүн/
угаасаа сэтгэлээ дага дага л гэдэг болхоо болиод ирхээр яах гэж сэтгэлийн хөөрлөөр суусын бэ л гэдэг шд
хүнтэй гэрлэсэн амьдрал гадарлах нэгэн нь сайн зөвөлгөө өгөх бизээ.
гэхдээ хүн өөрөө өрринхөө амьдралыг яахаа өөрөө л мэдэх хээргтэй юм шиг.
хүн бүр янз бүрээр л зөвлөнө. хэн нэгнийх нь зөвөлгөөг дагалаа гэхэд үнэн зөв байх уу буруудах уу тэр эмэгтэйн амьдралд л эцсийн үр дагавар нь гарна шд.
тэгээд аз жаргалыг хүсье даа.
өөртөө л итгэ!
өөрийгөө үнэл!
хүн ганц л амьдарна..
Tegehdee emegtei humuusiig chin dasaj durladag geed baidagui biluu!
Сэтгэгдэл үлдээх: