2009-10-15 22:00:23
Хэхэ манай ахын том хүү нь гэртээ байж байнгуут найзууд нь гадаа орцонд дууддаг гэнэ л дээ. Тэгээд л гарч уулзангаа найз нар нь ам цангаад ус ууя гэдэг юмуу байн байн савтай ус зөөдөг гэнээ. Банди нар нэг тэгдэг дээ тээ. Тэрэн шиг л. Тэгсэн нэг өдөр нэгдүгээр ангийн дүү нь болох ахын бага хүү нь хичээлээсээ ирэхдээ баахан хүүхдүүд дагуулаад ирсэн гэнээ. Амьсгаадцан орж ирснээ би найзуудаа гадаа аваад ирсэн гэж л дээ. Яах гээд миний хүү ийм олон хүүхэд аваад ирсийн гэсэн чинь -Ус ууна, ус байна уу? Бүгдийг нь оруулаад ирэх үү гэсэн гэнээ. Ххахаха. Хөөрхөн золиг доо. Агаагаа дуурайж ус зөөмөөр санагдсийн байх даа.




Сэтгэгдэлүүд:
tsetsee hovguud chen hudla chaag panaaldahgaal us ogooch geel ochdog bsan bhaa
Сэтгэгдэл үлдээх: