Тэр нөгөө Нууц гэдэг киног хальт 25 -р сувгаар гарч байхтай нь таараад үзвээ. Ёстой нөгөө билгийн нүд нээгдээд чухамхүү л энэ амьдралын утга учир, жанцан манцанг ойлгоол явчих шиг боллоо шүү. Ооо еэээ комоон бэйбэээ хэхэ ийм л учиртай болоод би ингэж амьдраад байгаан байна ш дээ гээл. За тэгээд шууд итгэл сэтгэлийн энергээ энэ орчлон ертөнцөөр нисгэн, цацраан туяаруулж ид шид байдаг гэж батлахаар телепатаар хичээллэж эхэлвээ хө.
Нэн түрүүнд надад юу хэрэгтэй вэ? Эхний захиалга юу билээ хө гээл бодлоо. Хамгийн эхэнд надад заяаны хань буюу хайр сэтгэл гээч зүйл хэрэгтэй гэж шийдээд захиалгаа өгвөө. За бараг л тэдэн ширхэг шүдтэй, тэд дэх араа нь хорхой идсэн гэх нь холгүй л хүсч явдаг залуугаа тархиндаа бүтээн босгоод нэгд нэгэнгүй бичээд нисгэчихвээ. Ээ бурхан будда минь тануус уншвал энэ одоо юун аймар хорвоод байхгүй суупер дуупер залуу мөрөөддөг юм бэ? ёстой яг олдож харагдаач л гэхээр залуу л дөө. Яадгий золиг, тэр кино л бүтэшгүй зүйл гэж үгүй хамгийн гол нь чиний чин бат итгэл сэтгэл мэдэх хэрэг гэсэн юм чинь. Байх л ёстой намайг тоох л ёстой гээл чин батаар итгээл аягүй сүсэг бишрэлтэйгээр хэхэ. Гэхдээ арай ч Дэвид Бэкхэм, Ди Каприо эднүүсийн нэгтэй учирмаар байна гэж захиалга өгөөгүй л дээ хихи.
За тэгээд маргааш өглөө нь алдарт тэхийн зогсоол дээрээ ирвээ. Нөгөө олддоггүй ховор чиглэлд явдаг хүн чинь унаанд суух гэж алаан болдийн. За одоо миний яг өмнө тийм чиглэлийн микро тоормозлон зогсож -Зах, зах.. товчоогоор зах явлаа гээл орилох нь баараан байхгүй гээл бодлоо. За яг ирдийм дө. Маасайгаал суусан даа. Өглөө нэг муу өлбийсөн ч гэж дээ мэдрэл сэтгэц нь хэвийн бус кондуктортой микронд сууж жаахан нервтсийн. Ажил дээр ирээл бодлоо. Энэ тухай сонин монинд нэг сайн за шүүмжлэхиймсэн гээл. Тэгсэн Бялзуух орж ирээл блогчдоо нийтлээд өгье гээл мань хүн надын телепатанд удирдагдсанаа мэдкүү л явжаагаам даа хэхэ за наргиа шүү.
Харин би аль дээр буруу юм бодцон байнаа. Ажлынхаа харь улсын нөхдийг хажууд суучихаад хүн контроолдоод тухтай банжигдуулахгүй болохоор нь эднүүс нэг алга болоосой энтэр гээд их итгэл үнэмшилтэй бодцийм шиг байгаамаа. Мань нөхөд ааль 8 сарын сүүлээр явцгаасан одоо хүртэл ирдэггүй. Би ми цалингаа одоо хүртэл аваагүй бараан царайлаал явжээнэ. Тэгээд одоо алдаагаа залруулах гээл эд нар маргаадар ч юмуу нөгөөдөр ч юмуу ирээд маниусын цалинг тавих болно гээл бодохоор нэг л итгэлгүй бодоод байх шиг байнаа. Бүткүү байна яахуу хэхэ.
Аягүү сайн итгэлтэй бодоо сурчуул энийг ![]()
өөр бас аав ээж нөхөр хүүхдүүд гээд бүгдэнтэй нь дэлхийн улс орнуудаар аялмаар байнаааа.




Сэтгэгдэлүүд:
Тэр чинь их нервтүүлдэг ядаргаатай зүйл шүү дээ хө хүн болгон чадах ч тэсч тэвчээд үр дүнд хүрдэг нь дэндүү ховор доо
Тэр цалин тавьдаггүй тиймэрхүү байнадаа.
Итруу тийм үү тэснээ би
Тлж УБ харин хэлээд яахвээ хөө
Хэлтэрхий минь баярлалаа
Горзоок харин тэх яг нэг эгзгий нь тааруулж бодох ёстойм шиг байгаамаа
Пэрэстийл хэхэ гоё л сонсогдож байгааз дээ
Зүрхэн чимэг тэхх хүн бүр л үзсэн байхийн би нилээн хожуу үзлээ шүү дээ
Ajilaasaa garaad gertee gevteh heregtei huuhee
XAAXAA
uurlaj bolohgui uurag tarhi agshij uushig zurh sagsaij hurgshrult hurdasaj ert majiih tul taivan baih byasalgal hiimoi
Keekeee
davchidsan biyiig hamaagui barij bolhogui ee.tesreh uyd ni teslej bai
haha
Сэтгэгдэл үлдээх: