Өдрийн тэмдэглэл

Хахаха энэ яг надтай адилхан үйл явдал болж л дээ. Ээ дээ энэ эрчүүл үү? Ну погоди. Та нарыг дээ. Яахаараа иймийн. Ёоо баахан инээлээ. Яг ингэдэг байхгүй юу эднүүс. Бүсгүй залуу хоёрын нэг ижил өдөр хөтөлсөн тэмдэглэл.

1. Бүсгүйн тэмдэглэл

Хагас сайны орой би тэрний нэг л сонин байгааг мэдэрсэн. Бид тэр орой бааранд уулзаж хамт юм уухаар тохирсон байсан юм. Би өдөржийн найз хүүхнүүдтэйгээ дэлгүүр хэсээд бага зэрэг хоцорч очсон. Тэр хүлээлгэсэнд сэтгэл дундуур байгаа бололтой, гэхдээ ямар нэг зүйл хэлсэнгүй.

Бид нэг их зүйл ярьсангүй. Би өөр ямар нэг тайван, дуу шуугиангүй газар очоод сайхан ярилцацгаая гэлээ. Тэр зөвшөөрсөн ч гэсэн чимээгүй хэвээрээ бас уйтгартайгаар ямар нэг зүйл бодлогшроод л байв. Би түүнээс ямар нэг онцгүй зүйл болоо юу гэж асуутал тэр юу ч болоогүй гэлээ. Би түүнд надаас болж уурлаад байгаа бол миний буруу гэсэн. Харин тэр надаас юу ч болоогүй бас санаа зовох хэрэггүй гэж хэлсэн.

Гэрлүүгээ харих замдаа би түүнд хайртай гэдгээ хэлсэн тэр харин зүгээр л инээмсэглэн жолоогоо барисаар л байв. Би түүнийг ойлгосонгүй. Яагаад тэр надад бас хайртай гэж хэлэхгүй байсан юм бол? Гэртээ оронгуутаа би хэрвээ тэр цаашид надад ингэж хандаад байвал түүнээс салая гэж хэлбэл яах бол гэж бодсон.

Тэр зүгээр л суугаад л ТВ үзээд л байсан. Тэрний бодол бүүр хол газар явж байгаа нь илэрхий байсан. Сүүлдээ би унтахаар орондоо орсон. 10 минутын дараа тэр над дээр ирж миний энхрийлэлд хариу үзүүлэн бид секс хийсэн. Гэхдээ л би тэр нэг л тогтворгүй, түгшүүртэй бас өөр ямар нэг зүйл бодоод байгааг нь мэдэрч байсан. Би ярилцах гэсэн боловч тэр хурхираад унтаад өгсөн.

Надад хэцүү санагдаж би баахан уйлж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байсан. Би одоо яахаа  мэдэхгүй байна. Би түүнийг надаас уйдаж өөр хэн нэг хүнтэй болсон гэдэгт итгэлтэй байна.

Миний амьдрал яагаад ийм бүтэлгүй байдаг юм бэ? Хэцүү байна.

2. Залуугийн тэмдэглэл

Өнөөдөр Манчестер тоглоод хожигдчихсон. Азгүй байна даа...

 

Сэтгэгдэлүүд:

1. Гуниглан суух Лена | 2009-11-05 10:50:52
хахахахахахах савж уналаа
2. ss_gogo | 2009-11-05 10:55:25
энэ хүүхнүү ургуулан бодоод өөрийгөө зовоогоод хахахаха гэтэл эрчүүд яаж байна үнэнч зүйлдээ үнэнч л хандаж байна шд хахаха
3. paulchris | 2009-11-05 10:57:43
Хаха, аргагүй л эр хүн байна даа
4. Nini | 2009-11-05 11:02:25
5. HapCap (зочин) | 2009-11-05 11:03:34
Xaxaxaxaxaxa............
6. Оогий | 2009-11-05 11:09:37
хахаахаха

ёооё миний хайр бас яг ингэдий шдээ хаха
7. Арслантай авдар (зочин) | 2009-11-05 11:28:18
Янзын муу улаан даавуу юмаа хахахааа.
Мань эр Манчестерийн багийн гишүүд, бас олон олон фенүүдийнх нь шаналалыг хуваалцсан байшдээ. Гэтэл тэр эмэгтэй ганцаархнаа кххх
8. Мармелад | 2009-11-05 11:30:57
энэний чинь тухай би нэг ном уншжаагаашд
эрчүүд ангарагаас хүүхнүүд сугараас гээд тэр номон дээр яаг наадахны чинь тухай бичцэн байна лээ ккккккккк
эрчүүд ямар нэг асуудлыг шийдэх болохоороо дуугаа хураагаад агуйд ороод суучихдаг гэсэн харин эмэгтэйчүүд бид тэднийг тэндээс гарч иртэл нь хүлээх хэрэгтэй гэсэн хэхэхэ
9. medicalscience | 2009-11-05 11:38:06
hehe
10. chin_xusel | 2009-11-05 11:52:27
ккккк
инээдтэй юм аа бид нар нээрээ ийм л олон юм бодно доо
11. Хэлтэрхий | 2009-11-05 12:03:32
12. Sascha | 2009-11-05 13:56:24
:d
13. Микарито (зочин) | 2009-11-05 14:26:00
хэхэ, ямар инээдтэйм бээ.ккк
14. xoxotush | 2009-11-05 14:29:13
xaxaxaxa emegteigiinhiig aimaar taivan unshjiisnaa eregteig ni unshaad savj unahjiina xaxax
15. gorzook | 2009-11-05 15:50:48
Ххахах. Наадах чинь яг манай нөхөр бид 2ын бодол байна аа. Хахаха.
16. Tlg_UB | 2009-11-05 16:48:35
Ноцтой юм болсон байнашдээ, Манчэстэр хожигдоно гэдэг чинь, ойлгох л хэрэгтэй. хэхэ
17. tanilbn | 2009-11-05 22:10:22
kkk
18. Julia_976 | 2009-11-05 23:10:11
Элэг авчих юм. Энэ 2 хүний санаа үнэхээр өөр. хэхэ. Одоо болтол ойлгох гээд л үзээд байна. хаха.
19. Жиргээ | 2009-11-06 06:19:50
bodi er xun bna
20. SSunday | 2009-11-06 08:34:32
Хэхэхэ, хүүхнүүд бид мөн ч ихийг ургуулан бодож байгаан шүү, хэхэхэ.
21. lover_girl | 2009-11-06 10:24:16
Хэхэ
22. chimgeeitgel | 2009-11-06 15:08:34
ёстой л ну погоди юм даа хаха.
23. *САЙХАН САНАА* | 2009-11-06 18:53:06
вууаа хахахаха.. яаг ингэдийм байна ш дээ.. ЧЭЛСИ хожигдуул нь ингэхийм байна л даа.. энэ нөхөр чэннн...
24. JIooBдон | 2009-11-07 01:11:37
хахаха. Манай багийг дэмждэг нөхөр байна давай давай хаха
25. Хэлтэрхий | 2009-11-07 13:42:11
өчигдөр
ямар эрт баар хаачихваа. халсан ч үгүй

гэж бодсон ха ха ха
26. Далийн ягаан | 2009-11-07 13:45:18
хэхэ хэлтэрхий таанууд халаачгүймууу хихи
27. xvv (зочин) | 2009-11-07 19:16:23
hahaha
28. lover_girl | 2009-11-07 19:18:34
Хэхэ манай мисс орж ирээ гарсан байшд, харин тий халаачгүй ш дээ. шал миа хэхэ
29. oltse (зочин) | 2009-11-09 06:07:32
jinhneesee onoodor ManU hojigdson.onoodor utga algaa.
30. ena | 2009-11-09 09:35:47
хэхэ инээдтэй ч гэсэн үнэн юм байна. Би одоо яааг нэг тиймэрхүү үл ойлголцолд орчихоод байнөө. Гэхдээ их удаан хүлээсэн болохоор cүүлдээ бүүр цөхрөөд одоо төгсгөлдөө ойртож байх шиг санагдаж байна.
31. freestyle529 | 2009-11-09 11:08:20
ха ха. яг даа. мэдмээрийм байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog